Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” хэлэлцүүлэг болно

Уул уурхайн яамнаас жил бүр уламжлал болгон “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгийг зохион байгуулж өмнөх жилд хийсэн ажлаа дүгнэн цаашид хийх ажлаа төлөвлөдөг.

Энэ онд “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгийн хүрээнд Засгийн газар, орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, талуудын оролцоог хангах, дэмжих асуудлыг шийдвэрлэх үүднээс Уул уурхайн яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ/, Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга /ЭТИС/ хөтөлбөр, Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл хамтран “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” сэдэв уулзалт хэлэлцүүлгийг  хоёрдугаар сарын 18-нд Корпорэйт зочид буудалд зохион байгуулах гэж байгаа аж.

Уулзалт хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын бодлого, хууль эрх зүйн өөрчлөлтийн талаар танилцуулга, хэлэлцүүлэг хийж “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй компаниуд орон нутагтайгаа хэрхэн хамтран ажиллах талаар төслийн баг болон орон нутгийн төр, төрийн бус байгууллага, жижиг, дунд үйлдвэрийн төлөөлөлтэй санал солилцох зорилготой ажээ.

Мөн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Уул уурхайн сайд Р.Жигжид, ЭТИС хөтөлбөрийн захирал Ш.Ханселманн оролцож үг хэлэх бөгөөд  Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийхээр төлөвлөжээ.