Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Л.Болормаа эрхлэгчийн “Чимээгүй лугших бүтээлч судас” номын нээлт боллоо

Болормаа эрхлэгч өнгөрсөн нэг жилийн хугацаанд нэгэн ном бичиж байсан нь “Чимээгүй лугших бүтээлч судас” хэмээх Монгол улсын ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшхи шилжилтийн үеийн тухай өгүүлсэн бүтээл байлаа. Энэхүү бүтээлийг тэрбээр хараахан өлгийдөн авч амжаагүй байсан юм. Тийнхүү сүүлчийн хоёр бүлгийг дуусаагүй чигээр нь хэвлүүлж, өнөөдөр номын нээлтийн ёслолыг хийлээ. Номын нээлтэд сэтгүүлзүйн салбарт түүнтэй хамтран зүтгэгчид, найз нөхөд, ойр дотныхон нь хүрэлцэн ирлээ.

Энэ номд шинэ Монголын 25 жилийн түүхийг улс төр, бизнес, нийгэм, хүмүүнлэгийн салбарт тод мөрөөр бичилцсэн хүмүүсийн нэг, өдгөө УИХ-ын гишүүн Л.Болдын тухайн үеийн хүсэл тэмүүлэл, тэрхүү сэтгэлийн дуудлагаараа зорьж бүтээсэн ажлууд, тэрчлэн алдаж оносон түүхүүд, хувирч өөрчлөгдөөгүй итгэл үнэмшлүүд бүгд он цагийн дарааллаараа эмхлэгджээ. Чухамдаа нэгэн хавтгай дээр түүний хэн болохыг бүхэлд нь гаргаж тавьсан баримтуудын цомог юм.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд сэтгүүлч Л.Болормаа тун их мэдээлэл, өгөгдөл цуглуулж амжжээ. Түүний төлөвлөгөөгөөр бол энэ номын төгсгөлийн хоёр бүлэг арайхан дутуу, магадгүй нэлээхэн дутуу ч байж мэдэхээр байна. Гэхдээ энэ ном хаанаас эхлээд хаа хүрч, ямар үгээр төгсвөл онохыг тэрээр мэдэж байжээ.

Сэтгүүлч Л.Болормаа номын сүүлчийн бүлгийг Түүх үргэлжилж байна... гэсэн гарчгаар эхлүүлжээ.  Тийм ээ, үнэхээр түүх үргэлжилсээр.

Монголын шинэ түүхийн мөчлөгт сүүлийн 25 жил онцгой байр суурьтай билээ. Энэ жилүүдэд Монголд шинэ цагийн бизнес хэрхэн үүсч, ямархуу адармаатай хувь тавиланг туулан, өнөө цагт хүрч ирснийг өгүүлсэн энэ ном түүний сүүлийн уран бүтээл байсан нь ийнхүү олны хүртээл болж байна.



  • Зочин (49.0.160.184)
    Mash ih yum hiih baisan bileeId buteej tuurvidag nasan deeree burhan bolchihloo
    2015 оны 12 сарын 14 | Хариулах