Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АДБХОБ-ны Ерөнхийлөгчийг сонголоо

Өнөөдөр Гүржийн Тбилис хотноо болж буй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /АДБХОБ/-ны захирлуудын зөвлөлийн хуралдаанаар тус банкны Ерөнхийлөгчийг тодрууллаа. Банкны гишүүн 57 орны санал хураалтаар Ерөнхийлөгчийг сонгосон юм. Санал хураалтын дагуу БНХАУ-аас нэр дэвшсэн Цзинь Лицюн нь АДБХОБ-ны Ерөнхийлөгчийн албыг 5 жил хашихаар болж байна. Тэрээр Азийн хөгжлийн банк болоод Дэлхийн банкинд Хятадыг төлөөлөн сууж байсан бөгөөд тус улсын Гадаад хэргийн сайдын орлогчоор ажиллаж байжээ. Түүнтэй хамт банкны Ерөнхийлөгчийн албанд Орос улсаас “Норникель” компанийн дэд Ерөнхийлөгч Андрей Бугров өрсөлдсөн юм.

Э.Од