Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Уул уурхайнхны хөл бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Трансвест Монголиа ХХК нь Комацу брэндийг Монголын зах зээлд таниулах идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг билээ. Монголын уул уурхайн салбарынхны  түнш болж чадсан тус компани  энэ оноос  “Комацу Цом” хөл бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг харилцагч байгууллагуудын дунд зохион байгуулж эхлэв.

Уул уурхайн салбарынхны түншлэлийг улам бэхжүүлэх, эрүүл идэвхтэй амьдралынх нь нэг хэсэг болгох зорилгоор Транвест Монголиа ХХК нь уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

Зургадугаар сарын 6-7-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 5-р дунд сургуулийн хөл бөмбөгийн талбайд зохиогдсон “Комацу Цом- 2015” тэмцээнд нийт 15 баг тамирчид оролцлоо.

Трансвест Монголиа ХХК болон Сэлэнгэ пресс лигийн клуб, ерөнхий дасгалжуулагч Чин-Оргил, спортын сэтгүүлч Амараа нар уг тэмцээнийг мэргэжлийн түвшинд зохион байгуулсанд тэмцээнд оролцогчид ам сайтай байсан юм.

Багууд дөрвөн хэсэг хуваагдаж, хэсгээс шалгарсан багууд шигшээ тэмцээнд хүчтэй өрсөлдөв. “Kомацу Цом- 2015”-ийн шилжин явах цом, алтан медалийн анхны эзнээр Багануур ХК-ийн “Багануур” баг шалгарч, 2-р байр мөнгөн медалийг Шарын гол ХК-ийн “Шарын гол” баг, гуравдугаар байрт Трансвест Монголиа ХХК-ийн “Комацу” баг, дөрөвдүгээр байрт  Лейтон ХХК-ийн “Лейтон” баг тус тус шалгарчээ.

Тэмцээний “Шилдэг хамгаалагч”-аар Лейтон ХХК-ийн Болор-Эрдэнэ, “Шилдэг довтлогч”-оор Монполимет ХХК-ийн Баярбат шалгарсан бол “Шилдэг хаалгач” цолыг Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-ийн Батхүү хүртэв.

Трансвест Монголиа ХХК нь Монголын уул уурхайн салбарт ажиллаж буй өнөр гэр бүлийнхний дунд олон төрлийн ажил зохион байгуулдаг уламжлалтай. Уурхайн танилцах аялал, мэргэжлийн сургалтууд хийж ирсэн тус компани энэ жилээс ийнхүү спортын тэмцээн зохион байгуулж эхэлсэн нь нөхөрлөл, харилцан ойлголцлыг эрч хүчтэй залуусын дунд улам бэхжүүлэх арга хэмжээ боллоо.