Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Харанга Ресурс “Сэлэнгэ” төсөлдөө ашиглалтын лиценз авав

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Харанга Ресурс” компанийн охин компани “Харанга хүдэр” ХХК Ашигт малтмалын газраас Сэлэнгэ төсөл дээрээ ашиглалтын тусгай зөвшөөрөл авчээ. Уг тусгай зөвшөөрөл нь 3480 га талбайг хамрах бөгөөд 2045 он хүртэл 30 жилийн хугацаатай юм байна. “Харанга ресурс” нь тус компанийн 80%-ийг эзэмшдэг.

Сэлэнгэ төсөл нь Сэлэнгэ, Дархан Уул аймгийн нутагт байрлах бөгөөд 3 ордоос бүрддэг. ЖОРК стандартаар батлагдсан нөөц нь дунджаар 17.2%-ийн төмрийн агуулгатай 254 сая тонн төмрийн хүдэр бөгөөд хамгийн их нөөцтэй  орд нь 200 сая тонны нөөцтэй Дундбулагийн орд юм.

Уг төсөл ойн сан бүхий газарт байрладаг учир Урт нэртэй хуулийн хүрээнд хамрагдаад байсан. Улмаар Урт нэртэй хуулийн Дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт орсноор тус ордыг ашиглах боломжтой болж, ашиглалтын тусгай зөвшөөрлийг өгч байгаа аж.

С.Болд