Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюутолгойд 250-300 сая долларын хөрөнгө оруулалт орно

“Рио Тинто” компани энэ жил Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлж, 250-300 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ” хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д айлчлах үеэрээ “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт нь тодорхой нөхцөл хангагдсаны дараа эхлэх ёстой. Юуны түрүүнд далд уурхайн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээж авах ёстой. Өнгөрсөн 3 дугаар сард “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ хуралдаж, далд уурхайн ТЭЗҮ-ийг ЭБМЗ-д хүргүүлсэн.

Энэ сард Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан “Оюутолгой” ХХК далд уурхайн ТЭЗҮ-ээ шинэчилж, дахин ЭБМЗ-д хүргүүлэх юм. Шинэчилсэн ТЭЗҮ-г хэзээ ЭБМЗ-д өгөх талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа хэдий ч 8 дугаар сар гэхэд өгчих болов уу хэмээн албаны эх сурвалж мэдээлж байна.

С.Болд-Эрдэнэ