Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Ц. Элбэгдорж, Си Зинпин, В. Путин нар энэ зун уулзана

Монгол  улсын  Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж  ОХУ-ын  Ерөнхийлөгч  В.Путины  урилгаар  Эхорны дайны ялалтын 70 жилийн ойн баярт оролцохоор тус улсад албан ёсны айлчлалхийж  байгаа  билээ.  Айлчлалын  хүрээнд  хоёр  улсын  харилцаа,  эдийн  засаг,  хамтынажиллагааны чиглэлээр ажил хэргийн уулзалтууд болж байна.

Төрийн  тэргүүн  нарын  уулзалтын  гол  сэдвүүдийн  нэг  Монгол,  Оросын  стратегийнтүншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны түргэвчилсэн хөтөлбөрийг боловсруулах бэлтгэлажлын явцын тухай байв. Эдийн засгийн хүрээнд Монголын төмөр замыг шинэчлэхэд РЖДоролцох, ГАЗ, УРАЛ, ПАЗ үйлдвэрийн автомашинуудыг нийлүүлэх, Оросоос газрын тосныбүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх, Монгол дахь ДЦС-уудын шинэчлэл болоод  бүтээнбайгуулалт, уул уурхайн салбар дахь төслүүдэд Оросын компаниудыг оролцуулах зэрэгажлыг хоёр тал ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлэх боломжтой гэж Кремлийн зүгээсүзжээ.

Түүнчлэн  уулын  баяжуулах  “Эрдэнэт”  үйлдвэр,  УБТЗ,  “Монголросцветмет”  гэсэн  хоёрулсын хамтарсан том компаниудыг хөгжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Төрийн тэргүүннарын  уулзалтын  үеэр  Монгол  улсаас  мах,  ноолуур  Оросын  зах  зээлд  нийлүүлэхболомжтой талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгджээ. Монгол, ОХУ болон БНХАУ-ынТөрийн тэргүүн нарын 3 талт уулзалт энэ  зун зохион байгуулагдахаар төлөвлөгдөж буйталаар В.Путин сануулсан байна.  Өнөөдөр Москва хотноо БНХАУ-ын дарга Си Зинпинхүрэлцэн ирсэн бөгөөд гурван улсын удирдагчид уулзалтын товыг тохирох учиртай.       

Э.Од