Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Энержи Ресурс” 1.2 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгууллаа

Хонконгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation буюу “Энержи Ресурс” Хятадын төрийн өмчийн “Шэнхуа групп” -д 1.2 сая тонн коксжих нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ.  Энэхүү мэдээлэл өчигдөр цацагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар MMC-ийн хувьцааны ханш бирж дээр 17.4%-иар өсөөд байна. Тус компанийн хувьцаа сүүлийн арав гаруй хоногийн хугацаанд нийтдээ 40%-иар өсч нэгж бүрийн үнэлгээ нь 0.41 хонконг доллар болоод буй юм.

Хоёр компанийн хувьд энэхүү нүүрс нийлүүлэлтийн гэрээ нь анхны томоохон хэлэлцээр болсныг Хятадын төрийн өмчийн хөрөнгийн хяналт, захиргааны комисс (SASAC) тэмдэглэжээ. “Энержи Ресурс” компанийн хувьд Австралийн нүүрстэй өрсөлдөхүйц хэмжээнд нүүрсээ боловсруулж чаддаг дотоодын аж ахуйн нэгжийн хувьд нүүрсний борлуулалтын боломжоо өргөжүүлж буй алхам боллоо. 


Б.Төгс