Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Монцемент” төслийн дэд станц ашиглалтад орлоо

Монгол улсад эдийн засгийн байдал хүндэрч, хөрөнгө оруулалтууд ихэнхдээ зогссон энэ үед Дорноговь аймгийн Өргөн суманд байрлах, үндэсний томоохон групп “Монполимет”-ийн охин компани болох  Сэнж сант ХХК-ийн жилд 1 сая тонн олон төрлийн цемент үйлдвэрлэх Монцемент төслийн хуурай аргын цементийн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. 

Энэ ажлын нэг хэсэг болох тус үйлдвэрийн гадаад эрчим хүчийг хангах 110/6 кВ-ын дэд станцыг улсын комисс хүлээн авчээ. 

Уг станцыг хүлээн авах ёслолд Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг, Монполимет группын  захирал С.Энхтуяа нар оролцжээ. 

1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэрийн дэд бүтэц болох усан хангамж, цахилгаан хангамж, төмөр зам, 1000 хүн амьдрах орон сууц зэрэг байгууламжийн  барилга угсралтын ажил ямар нэгэн сааталгүй өрнөж буйг Сэнж сант ХХК-ийн удирдлага онцоллоо.  Сэнж сант ХХК-ийн хуурай аргын цементийн үйлдвэрийн Монцемент төслийг толгой компани болох Монполимет групп Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Г.Идэр