Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Кумтор ордын асуудлаар Киргизийн Засгийн газрыг огцруулахыг анхааруулав

Киргизийн 700 тонн алтны нөөцтэй Кумтор ордыг ашиглахаар төлөвлөж буй Канадын “Centerra Gold” компанитай төслийг хэрэгжүүлэх хамтарсан компани байгуулах тухай баримт бичгийг 3 дугаар сарын 26-ны дотор өргөн барихыг тус улсын парламент Засгийн газартаа үүрэг болгожээ. Хэрэв үүрэг болгосон хугацаанд талууд тохиролцоонд хүрч чадахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудал яригдахыг анхааруулсан байна. Учир нь 2013 оны 12 дугаар сараас эхлэн Киргизийн Засгийн газар, Канадын “Centerra Gold” компанитай Кумтор орд дахь хоёр талын хувь эзэмшлийг тохирох асуудлыг хэлэлцсэн ч өнөөг хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй байгаа юм.

Киргизийн Ерөнхийлөгч Аскар Акаевын үед “Centerra Gold” компанийн 32.7%-ийг тус улсын төр эзэмшихээр тохиролцоонд хүрсэн бөгөөд энэ хувь эзэмшлээ төслийн хамтарсан компанийн 50%-иар солих тухай Талууд санамж бичгийг байгуулжээ. Гэвч төслийн хамтарсан компани дахь эзэмшлийг 67%-д хүргэх шаардлагыг Киргизийн парламентын зүгээс тавьж, талуудын тохиролцоог дэмжээгүй байна.


Э.Од