Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“COAL MONGOLIA-2015”чуулганы бүртгэлийн хөнгөлөлтэй хугацаа дуусахад цөөн хоног үлдлээ

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” корпораци болон Уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Mining.mn хамтран “COALMONGOLIA-2015” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг 5 дахь жилдээ  2015 оны 4 дүгээр сарын 9,10-ны өдрүүдэд “SS Convention Center”-д зохион байгуулах гэж байна.

“COAL MONGOLIA” чуулга ньМонгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж Азийн бүс нутаг төдийгүй дэлхийн зах зээлд монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой.

Монгол Улсын болон олон улсын Засгийн газрын төлөөлөл, хөрөнгө оруулагчид, уул уурхайн компаниуд, техник технологи нийлүүлэгчид, дэлхийн нэр хүнд бүхий судалгааны байгууллагуудын шинжээчид илтгэл тавьж оролцдог нь Азийн бүс нутгийн нүүрсний салбарын  чиглэлээр зохиогддог томоохон чуулга уулзалтын нэг болсныг гадаад дотоодоос оролцож буй төлөөлөгчдийн тоон жил ирэх бүр нэмэгдэж буй байдал илтгэн харуулсаар байна.

Энэ жилийн хувьд одоогийн байдлаар400 гаруй хүн бүртгүүлснээс10 гаруй орны төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцох бөгөөд дэлхийд нэр хүндтэй уул уурхайн салбарын шилдэг техник технологи үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч компаниуд болон дотоодын нийт 40 гаруй компани үзэсгэлэн гаргахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Уг чуулганы хүрээнд 4 дүгээр сарын 8-ны өдөр Монголын нүүрсний хамгийн том уурхай болох“Энержи ресурс”-ын Ухаахудаг, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Тавантолгой” ХК-ний гурван том  уурхайтай танилцах аялал зохион байгуулах гэж байгаагаараа онцлогтой юм.

Та бүхэн“COAL MONGOLIA-2015”чуулганд амжиж бүртгүүлэхийг хүсвэл www.coalmongolia.mn веб сайт болон зохион байгуулах хорооны 70115590 дугаарын утсаар холбогдоно уу.