Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Гацууртын ордын 20%-ийг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90%-ийн саналаар уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэв. Хөрөнгө оруулагч талтай хамтарсан компанийн 20%-ийг эзэмшсэнээр төсөлд оруулах хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагч талаас хүүгүй зээлээр санхүүжүүлж, ногдол ашгаас эргэн төлөх юм. Гацууртын ордыг ашиглахад нийт 324 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Уг төслөөс 659.8 тэрбум төгрөгийн татвар хураамжийг улсын төсөвт төвлөрүүлэх юм байна. Мөн уг төслөөс Монгол улсын хүртэх нийт өгөөжийн 32%-ийг татвар, төлбөрөөр, 49%-ийг уг төсөлд ханган нийлүүлэлт хийх Монголын компаниудын шугамаар, 7%-ийг төсөлд ажиллах ажилчдын цалин хэлбэрээр хүртэнэ хэмээн Уул уурхайн Дэд сайд Г.Тэмүүлэн мэдээлсэн юм.

С.Болд-Эрдэнэ