Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Стратегийн ордын төрийн хувийг шилжүүлэх хуулийн төсөл өргөн барив

Уул уурхайн сайд Р.Жигжид өнөөдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Хуулийн төсөл өргөн барин үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид, одоо үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос бодит үр өгөөжийг хүртэх, төрийн хүртэх үр өгөөжийг тодорхой бөгөөд тогтвортой байлгах, өнөөгийн үнэ цэнээр нэмэгдүүлэх, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэхэд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс тусгай зориулалтын төлбөр авах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүсээд байгааг танилцуулсан байна.


Тиймээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэх тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зориулалт бүхий төлбөр авах асуудлыг зохицуулах зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулжээ  


Уг хуулийн өөрчлөлт батлагдвал стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг хөрөнгө оруулагч талд өгч, оронд нь тусгай зориулалтын төлбөр авах сонголтыг бий болгож байгаа юм. Ингэснээр төр бизнест оролцох оролцоог хумих, стратегийн ордоос хүртэх өнөөгийн үнэ цэнийг роялти хэлбэрээр нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.


С.Болд-Эрдэнэ

  • зочин (202.131.228.46)
    болж байна шүү дээ
    2015 оны 02 сарын 06 | Хариулах