Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Харанга Ресурс” УБТЗ-тай Санамж бичиг байгууллаа

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Харанга Ресурс” компани УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй Харилцан ойлгоцлын Санамж бичиг байгуулжээ. Уг Санамж бичгээр 2016 оноос УБТЗ-аар 1 сая тонн төмрийн хүдэр тээвэрлэх бололцоог нээж байгаа юм. “Харанга Ресурс” компани Сэлэнгэ аймгийн нутаг дахь Сэлэнгэ ордын олборлолтыг 2016 оноос эхлэхээр төлөвлөжээ. Тус ордоос төмрийн хүдэр экспортлохын тулд УБТЗ-аар тээвэрлэхээс өөр гарцгүй юм.

“Харанга Ресурс” компани нь Сэлэнгэ төслийг эзэмшдэг “Харанга Хүдэр” компанийн 80%-ийг эзэмшдэг. Өнгөрсөн долоо хоногт нэмэлт хувьцаа гаргаж, 1.4 сая ам.доллар амжилттай босгосон билээ.

С.Болд