Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Мега төслүүдийн талаар ярилцана

Монголын уул уурхай, эдийн засгийн салбарт хэрэгжиж буй томоохон Мега төслүүдэд тулгарч буй бэрхшээлүүд, төслийн санхүүжилт болон  төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар хөндөх “Мегатөсөл хөгжлийн форум”-ыг энэ сарын 29-нд Блю Скай зочид буудлын “Кристалл” танхимд зохион байгуулахаар болжээ.

Уг форумыг “Мегатөсөл хөгжлийн хүрээлэн”/МХХ/ зохион байгуулж, Монгол улсын Засгийн газар дэмжиж байгаа бөгөөд үндсэн илтгэгч нь Монгол улсын сайд М.Энхсайхан, мега төслүүдийн захирлууд, Сумитомо Митсуй банкны удирдлагууд байх  ажээ.

 Г.Идэрхангай