Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

”COAL MONGOLIA” 5 дахь жилдээ

- COAL MONGOLIA-2015 Олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ -

“COAL MONGOLIA  нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага, ирээдүйн төлөв байдал, хөрөнгө оруулалт, эрхзүйн орчин, дэд бүтэц, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж олон улсын хэмжээнд Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор зохион байгуулагддаг.  

Энэ удаагийн “COAL MONGOLIA-2015” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг “Coal Mongolia” чуулганы 5 жилийн ой, гадаад зах зээл дээр анхдагч хувьцаа (IPO) гарган нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татсаны 5 жилийн ойг тус тус тохиолдуулан 2015 оны 4-р сарын 9-10 өдрүүдэд Монгол Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр өндөр дээд түвшинд зохион байгуулахаар хурлын бэлтгэл ажлыг  хийж байна.

Иймд та бүхнийг нүүрсний зах зээлийн өнөөгийн болон ирээдүйн төлөв байдал, нүүрсний салбарт төрөөс баримтлах бодлого тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл авах мөн хөрөнгө оруулагчид болон Монголын уул уурхайн салбарын гол төлөөлөгчидтэй уулзах, санал бодлоо солилцох, харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг олгох “COAL MONGOLIA-2015” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.coalmongolia.mn вебсайтаар орж үзнэ үү.