Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

14 талбайд сонгон шалгаруулалт дахин зарлалаа

Ашигт малтмалын газар нь 14 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг дахин зарлаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 216 тогтоол, Уул уурхайн сайдын тушаалыг тус тус үндэслэн дор дурьдсан талбайд ашигт малтмалын  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг дахин зарлаж, оролцох аж ахуйн нэгжүүдийг санал ирүүлэхийг урьж байна. 

Сонгон шалгаруулалтад оролцох саналыг ирэх сарын 11-ний өглөөний 9 цаг хүртэл авах бөгөөд шалгаруулалтад оролцох саналыг мөн өдрийн өглөөний 9:30 цагт оролцогч аж ахуйн нэгжүүдийн захирал, итгэмжлэгдсэн төлөөллийг байлцуулан нээх юм байна.

Сонгон шалгаруулалт нь дор дурдсан нутгийг хамарсан нэр бүхий талбайд зарлагдана. Үүнд:


Талбайн нэр

Талбайн хэмжээ /га/

Аймаг

Сум

1.

Дааган дэл уул

5695.48

Завхан

Дөрвөлжин, Ургамал

2.

Баян

779.92

Төв

Баян

3.

Асгат

11953.13

Дорноговь

Алтанширээ, Сайншанд, Өргөн

4.

Шинэбулаг

1865.47

Дорнод

Сэргэлэн

5.

Хажуугийн айраг

1825.6

Дорнод

Сэргэлэн

6.

Жавхлант

912.18

Өмнөговь

Ханбогд

7.

Манлай-6

6395.57

Өмнөговь

Ханбогд, Манлай

8.

Номгон

8609.51

Өмнөговь

Номгон, сум

9.

Ханан хонгил -1

16968.79

Өмнөговь

Номгон

10.

Ханан  хонгил толгой

3549.04

Өмнөговь

Номгон

11.

Хүрэн-Өндөр

5673.19

Өвөрхангай

Зүүнбаян-Улаан, Өлзийт

12.

Унагад

333.53

Дорноговь

Айраг

13.

Манлай

15195.04

Дорноговь

Мандах

14.

Манлай

24650.05

Дорноговь, Өмнөговь

Мандах, Манлай