Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Рио Тинто”, “Glencore” нэгдэж магадгүй

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” болон дөрөвдүгээрт бичигдэх үлэмж Glencore компани нэгдэж магадгүй гэх яриа өнгөрсөн 10 дугаар сард хэвлэлүүдээр шуугиан тарьсан. Харин энэхүү мэдээллийг “Рио Тинто” няцаасан. Гэсэн ч уг асуудал нээлттэй хэвээр үлдсэн бөгөөд үүнээс хойш ердөө сар хагасын дараа хоёр компани нэгдэж магадгүй талаарх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр дахин цацагджээ. Тун удахгүй биш юм гэхэд ойрын хугацаанд дэлхийн уул уурхайн магнатууд хоорондоо нэгдэж, бүр ч илүү том компанийг байгуулж магадгүй тухай JP Morgan & Chase байгууллагад ажиллаж байсан худалдааны ажилтан Ян Ханнам мэдэгджээ. Түүний Hannam & Partners компани уг арилжааны хэлцлийн зохицуулагчаар ажиллахыг эрмэлзэж байгаа ажээ. Glencore компани “Рио Тинто”-г ойрын хугацаанд худалдаж авч магадгүй байгаа талаар тэрбээр Лондонд болсон 20 гаруй хөрөнгө оруулагч цугларсан уулзалт дээр хийсэн илтгэлдээ дурджээ.

Тэрбээр энэ талаар “Рио Тинто”-гийн хувьцаа эзэмшигч хэж сангууд болох GLG Partners, DE Shaw & Co, болон Pentwater Capital Management-д хэдийнэ мэдэгджээ. Хоёр компани нэгдсэнээр 1.8 тэрбум долларын хэмнэлт гарна гэж Hannam&Partners тооцоолжээ. “Рио Тинто”-гийн эзэмшлийн үлэмж нөөц баялаг бүхий орд газрууд, Glencore-ийн худалдааны сүлжээг нэгтгэснээр уул уурхайн дийлдэшгүй том магнат үүсэх нь гарцаагүй юм.

Гэхдээ одоогийн байдлаар энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор”Рио Тинто”, Glencore болон хувьцаа эзэмшигчдийн аль нь ч тодорхой мэдээлэл хийгээгүй байна.

90 тэрбум долларын үнэлгээтэй “Рио Тинто” (LON:RIO) компани болон 70 тэрбум долларын зах зээлийн үнэлгээ бүхий Glencore-ийн (LON:GLEN) тус бүрийн хувьцааны ханш өнөөдрийн байдлаар Лондоны хөрөнгийн бирж дээр 0.6-0.7%-иар буураад байна.


Б.Төгс

  • Sain uu (202.131.225.197)
    ene medeenii ih survalj bnu
    2014 оны 11 сарын 28 | Хариулах