Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“BHP Billiton Mitsubishi Alliance” шинэ уурхай ашиглалтад орууллаа

Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани BHP Billiton компани, Японы “Mitsubishi” корпораци хамтран Австрали дахь Caval Ridge уурхайг шинээр ашиглалтад оруулж байна. Жилд 5,5 сая тонн коксжих нүүрс олборлох хүчин чадалтай эл уурхайн төсөл нь 3,4 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа аж.

Энэ нь 2 талын хамтарсан “BHP Billiton Mitsubishi Alliance” /BMA/ компанийн 8 дахь төсөл юм. Куинслэнд дэх шинэ уурхайд ойролцоогоор 500 хүн ажиллана гэж компанийн зүгээс мэдэгджээ. 2014 оны эхний хагас жилийн байдлаар BHP Billiton компани коксжих нүүрсний олборлолтоо 20%  нэмэгдүүлж 45,08 сая тоннд хүргэсэн байна. Тус компани нь 2015 онд коксжих нүүрсний олборлолтоо 47 сая тоннд хүргэхээр төлөвлөж буй.  

Э.Од