Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Гадаад худалдааны алдагдал 1.7 тэрбумаар багасав

Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ оны эхний 3 улирлын мэдээгээр гадаад худалдааны эргэлт 8 тэрбум 68 сая долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.8% буюу 144.8 сая доллараар нэмэгдэв. Эхний 3 улиралд 4 тэрбум 21 сая долларын экспорт, 4 тэрбум 46 сая долларын импорт хийж, гадаад худалдааны тэнцэл 24 сая долларын алдагдалтай гарчээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гадаад худалдааны алдагдал 1.7 тэрбум доллараар буурсан байна.

Нийт экспортын 83%-ийг эрдэс бүтээгдэхүүн, 7%-ийг нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүний экспорт эзэлж байна.

Харин импортод голлох жин дардаг дизель түлшний импорт 140 сая доллараар буурч 480.7 сая доллар болсон бол авто бензиний импорт 20 орчим сая доллараар өсч 326.8 сая доллар болжээ.  Мөн суудлын автомашины импорт 15% буюу 70 орчим сая доллараар буурч, 232.8 сая доллар болсон байна.

С.Болд-Эрдэнэ