Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Катерпиллар” корпорацийн орлогын дийлэнхийг газрын тос, хийн зах зээл бүрдүүлдэг

Монгол улсын газрын тосны салбарын “Oil and Oil shale Mongolia” чуулга уулзалт анх удаа зохион байгуулагдаж байгаа билээ. Газрын тосны салбарт төрөөс баримталж буй бодлого, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах, салбарын өнөөгийн байдал, чиг хандлага болоод хөрөнгө оруулагчдын туршлага, томоохон төслүүдийг танилцуулах нь чуулганы зорилго юм. Мэдээж уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлд олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт техник технологи нэн чухал. Энэ чиглэлээр Монголд төдийгүй дэлхийд тэргүүлэгч “Вагнер Ази тоног төхөөрөмж” компани “Oil and Oil shale Mongolia” чуулганы ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан билээ. Хурлын үеэр тус компанийн Худалдаа, түрээсийн газрын захирал Э.Энхдэлгэртэй уулзаж, хурлыг яагаад тэтгэх болсныг тодруулсан юм.

“Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарт хууль тогтоомж, эрх зүйн орчин тогтворгүй байсны улмаас хөрөнгө оруулагчдын итгэл нэлээд унасан. “Oil and Oil shale Mongolia” чуулган нь газрын тосны олборлолтын салбарын хувьд шинэ хуудас нээж байна. Газрын тосны хуулийг шинэчлэн найруулж баталснаар хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгчид тус салбарыг эерэгээр харж, хууль эрх зүйн орчин тогтвортой болно гэсэн итгэлийн үүднээс энэхүү арга хэмжээнд олноор оролцож байгаа нь анзаарагдаж байна. Газрын тосны салбарын хувьд хөрөнгө оруулахад илүү эрсдэл өндөртэй. Тиймээс ч энэ салбарт хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн тогтвортой орчин маш чухал юм. Монгол улсын газрын тосны салбарт хөрөнгө оруулалтын эерэг нөхцөл бүрдлээ гэдэгт чуулганд оролцогчид санал нэгтэй байгаа нь ажиглагдлаа.

“Вагнер Ази тоног төхөөрөмж” компани “Oil and Oil shale Mongolia” чуулганы ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах болсон учир нь Монгол дахь албан ёсны диллер “Катерпиллар” корпорацийн нийт орлогын дийлэнх нь газрын тос, хийн зах зээлээс ордогт байгаа юм. Эдийн засаг, уул уурхайн салбарын тогтворгүй байдалд хамгийн түрүүнд манай компанийн үйлчлүүлэгчид өртөж байгаа. Тиймээс нөхцөл байдлыг хамтдаа даван туулахад анхаарч, хөнгөлөлттэй нөхцөлөөр хамтран ажиллахыг “Вагнер Ази тоног төхөөрөмж” компани зорьж байна. Үүний нэг жишээ нь алт олборлогч компаниудад зориулсан “Алт” хөтөлбөр юм. Энэ нь алтны уурхайн олборлогч компаниудын онцлогт тохируулан барьцаа төлбөргүйгээр урт хугацааны зээлийн хэлбэрээр тоног төхөөрөмж худалдан авах нөхцөлийг бүрдүүлж байгаа” гэлээ.


  • Зочин (202.131.229.146)
    tos yarij yavsna yun alt bolod yavchihva
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
  • zochin (202.131.244.210)
    unen helsen bol bolj baina iim hund ued hariltsagchaa demjij ajillaj baij ner hund olj avahaas gadnaireedui chini batalgaatai bolno
    2014 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.194.117.80)
    Sain baina
    2014 оны 09 сарын 12 | Хариулах