Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Events

“Discover Mongolia” болоход зургаа хоног үлдлээ

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, “Прайм инфо” ХХК хамтран 12 дахь жилдээ “DISCOVER MONGOLIA” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын чуулга уулзалтыг 9-р сарын 04-05 өдрүүдэд зохион байгуулж байна.

“Discover Mongolia 2014” чуулга уулзалтыг Уул Уурхайн Яам дэмжиж оролцож байгаа бөгөөд шинэчлэн найруулсан  Ашигт Малтмалын Тухай Хууль хэрэгжиж эхэлж буйтай давхцаж байгаагаараа өнгөрсөн жилүүдийн арга хэмжээнүүдээс онцлогтой болж байна. Төрөөс Эрдэс Баялгийн салбарт баримтлах баримт бичиг, Хөрөнгө оруулалтын хууль батлагдсан энэхүү жил Чуулга уулзалтанд МУ-ын Ерөнхий сайд, Уул уурхайн сайд болон бусад албаны хүмүүс оролцож санал бодлоо солилцож мэдээлэл хийх юм.

Чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Эрх зүйн орчин, Алт-Нүүрсний өнөөгийн байдал, Төслийн санхүүжилт, Геологи хайгуул гэсэн сэдэвт хуралдаанууд мөн Газрын ховор элемент сэдэвт салбар хуралдаан байх юм. Чуулга уулзалтын үеэр төр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулан үзэсгэлэн гаргана.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.discovermongoliaforum.com хаягаар эсвэл 99109861 утсаар авна уу.