Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Нүүрс хийжүүлэх төсөл хэрэгжүүлэх төслийн нэгжийг байгуулжээ

Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг  “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр болж, БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал, Ашигт малтмал, Газрын тосны хуулийн хэрэгжилт, 106 тусгай зөвшөөрөл зэрэг асуудлаар салбарын сайд, хэлтсийн дарга нар мэдээлэл хийлээ.

“Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал, хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр, далайд гарцгүй орны хувьд 2 орны төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулсан нь хамгийн  чухал юм.

 Бид нүүрсээ сүүлийн 5-6 жилд автомашинаар тээвэрлэж байгаагаас төмөр замын зөрүүгээс жилд нэлээд хэмжээний орлого алдаж, энэ хэмжээгээр өрсөлдөх чадвар буурч байна. Төмөр замтай холбогдсон гэрээ хэлэлцээрүүдээр далайн боомт, чиглэл, ачааны хэмжээ, хэлэлцээрийн үйлчлэх хугацаа, тээврийн тарифын хөнгөлөлт зэргийг тохирсон” хэмээн Уул уурхайн сайд Д.Ганхуяг онцлов.

Мөн БНХАУ-тай хамтарсан Нүүрс хийжүүлэх үйлдвэр барих төслийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Засгийн газрын тогтоолоор Хятадын “Синопек” корпорацитай хамтарч нүүрс хийжүүлэх төслийг хэрэгжүүлэх төслийн нэгжийг Уул уурхайн яамны дэргэд байгуулжээ. Хүрэн нүүрснээс синтетикхий үйлдвэрлэх, экспортлох төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг хоёр тал хамтран боловсруулсан тухай Уул уурхайны яамны холбогдох алтан тушаалтнууд ярьлаа.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Уг хууль батлагдсантай холбогдон хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд төрөөс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбилцлыг тогтоох тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар мөн  батлуулсан юм. Тиймээс Уул уурхайн яам Эрдэс баялгийн бодлогын зөвлөлийг байгуулжээ.

Алтны салбарынхныг дэмжих бодлогын хүрээнд алт олборлогчид Голомт, Худалдаа хөгжлийн банкнаас хөнгөлттэй зээлийн үйлчилгээг авах боломжтой болж байна. Нийт 200 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгохоор тогтоод байгааг Уул уурхайн яамныхан хэвлэлийн бага хурлын үеэр тодотгосон  юм.


Г.Идэр