Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

14 талбайд сонгон шалгаруулалт зарлав

Уул уурхайн яамнаас өнөөдөр 106 лицензээс эхний 14 лиценз бүхий талбайд сонгон шалгаруулалт зарласнаа мэдээллээ. Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 30 хоногийн хугацаанд хүлээж авах бөгөөд босго үнийг урьд нь дээрх талбайнуудад хийсэн геологи, хайгуулын ажлын зардлаар тогтоожээ.

Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд тухайн талбайд гаргасан зардлаа журамд заасны дагуу санхүүгийн баримтад үндэслэн баталгаажуулах бөгөөд баталгаажсан зардлаар тухайн талбайн “босго үнэ”-ийг тогтоожээ. Гарсан зардлыг баталгаажуулж, босго үнэ тогтоосон  эхний 14 талбайд ашигт малтмалын  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлаж байгаа юм байна.

Урьд нь дээрх 14 талбайг эзэмшиж байсан аж ахуйн нэгж босго үнэ төлөх шаардлагагүйгээр сонгон шалгаруулалтад оролцох давуу эрхтэй юм. Хэрэв сонгон шалгаруулалтад тэнцээгүй бол ялсан компанийн босго үнэд төлсөн төлбөрийг нөхөн олговороор авч хохирлоо барагдуулна. Сонгон шалгаруулалтад ялсан тохиолдолд хайгуулын ажлаа үргэлжлүүлэх явуулах эрхтэй болох юм. Харин сонгон шалгаруулалтад оролцоогүй бол нөхөн олговор авахгүй юм байна. Ингэснээр хууль зөрчин олгогдсон 106 лицензийг эзэмшиж байсан компаниуд хохиролгүй болж, хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулах болно хэмээн Уул уурхайн яамнаас мэдээллээ.

Тус 14 талбайгаас Баянхонгор аймагт 6, Дорноговь аймагт 3, Дундговь, Өмнөговь, Ховд аймагт тус бүр 1, Дундговь болон Өмнөговь аймгийг дамнасан 1 талбай байгаа юм. Нийт 163.5 мянган га талбайг эзэлж байгаагаас хамгийн бага талбай нь 94.49 га, хамгийн том талбай нь 56 мянган га юм байна.

Талбайн нэр

Талбайн хэмжээ /га/

Аймаг

1

Довцог худаг

56,098.52

Дорноговь

2

Хашаатын хөндий

22,428.06

Баянхонгор

3

Товцог хайрхан уул

20,008.53

Баянхонгор

4

Ногоон тал

13,664.08

Дорноговь

5

Амгалант

10,943.15

Өмнөговь

6

Хөх хошууны худаг

9,732.27

Дорноговь

7

Хар ат уул

4,283.93

Баянхонгор

8

Улаан эрэг

9,546.52

Баянхонгор

9

Могойт

4,501.65

Дундговь Өмнөговь

10

Бага хөх цав

4,454.54

Дундговь

11

Цогт хайрхан уул

1,313.75

Баянхонгор

12

Чойдог худаг

1,130.96

Ховд

13

Хонхор дэрс

102.02

Баянхонгор

14

Хөхтолгой

94.48

Улаанбаатар

 



С.Болд
  • oroltsogch (202.131.244.210)
    hervee bosgo uniin ajilaa hiigeegui baivalavsan kompani bosgo uniig tolohgui bizdee
    2014 оны 11 сарын 04 | Хариулах