Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Экспортын 40%-ийг зэсийн баяжмал бүрдүүлэв

2014 оны эхний хагас жилийн ашигт малтмалын экспортыгөнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 583.5 мянган тонн болж 2.1 дахин, үнийн дүн нь 985.9 сая доллар болж 2.4 дахин нэмэгджээ. Зэсийн экспорт нийт экспортын 40%-ийг эзэлж байгаа бол өнгөрсөн оны мөн үед20%-ийг бүрдүүлж байжээ.

Түүхий газрын тосны экспортын биет хэмжээ 1 сая баррелиар буюу 49.3%-иар нэмэгдэж 3.2 сая баррель болсон бол үнийн дүн нь 58%-иар өсч, 320 сая доллар болжээ.

Коксжих нүүрсний хувьд биет хэмжээ нь 25% буюу 2 сая орчим тонноор нэмэгдэж 9.3 сая тонн болсон ч орлого нь 17.4%-иар буурч 448 сая доллар болсон байна. 2013 оны эхний хагас жилд 7.4 сая тонн нүүрс экпортолж, 542 сая долларын орлого олж байсан бол 2012 оны эхний хагас жилд  10 сая тонн нүүрс экспортолж,  1 тэрбум 76 сая долларын орлого олж байжээ.

Эхний 4 сард 2.5 тонн алт экспортолж, 90 сая долларын орлого олж байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад65%-иар өссөн дүн байв. Тэгвэл сүүлийн 2 сар алт экспортлоогүй нь эхний хагас жилийн байдлаар алтны экспортын биет хэмжээ 22%, экспортын орлого 34%-иар буурахад нөлөөлжээ.

Оны эхнээс буурч байгаа төмрийн хүдрийн экспорт ч өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад биет хэмжээ нь 18.7%-иар буурч 2.6 сая тонн болсон бол үнийн дүн нь 40.7%-иар унаж, 208 сая доллар болжээ.



С.Болд-Эрдэнэ