Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Mining Journal Awards 2014

Mining Journal Awards 2014




Mining Journal Awards- Геологи, уул уурхайн салбарын Оны шилдэг үйл ажиллагааны шалгаруулалтаа 5 дахь жилдээ зарлаж байна.

Геологи, уул уурхайн салбарын эрдэмтэн, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн хараат бус Шүүгчдийн зөвлөл уг шалгаруулалтыг нэгтгэн дүгнэнэ. Өнгөрсөн жилүүдийн Шүүгчдийн бүрэлдэхүүнд энэ удаа өөрчлөлт орсон болно.

Уламжлал ёсоор нийт 6 номинациар шалгаруулалт явагдана. Шалгуур үзүүлэлтүүдийг мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн зөвлөмжид үндэслэн гаргасан  болно. Тухайлбал, “Оны эко уурхай” номинацийг дүгнэх Шалгуур үзүүлэлтийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтнүүд гаргасан болно.

Шалгуур үзүүлэлтийн дагуу Компаниуд материалаа ирүүлэх ба нэмэлт материал (дэлгэрэнгүй тайлан, аудио, видео, гэрэл зураг) хавсаргах боломжтой. Тэдгээр нь Mining Journal Awards 2014 Ёслолын үеэр болон шалгаруулалтын дараа олон нийтэд тухайн компанийн 2014 онд хийсэн, нэвтрүүлсэн ажлын үзүүлэлт болон өргөн танилцуулагдана.

Шалгаруулалтын дүнг 2014 оны сүүлийн улиралд Mining Journal Awards –Ёслол дээр танилцуулна.

77220200,77220900,77222300,77222400
info@mongolianminingjournal.com