Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Роялтийн орлого 62.8%-иар тасалджээ

Монгол улсын Нэгдсэн төсвийн эхний 5 сарын гүйцэтгэлээр нийт татварын орлого 1 их наяд 876 тэрбум төгрөг хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 83.2 тэрбум төгрөг буюу 4.6%-иар өссөн ч энэ оны төлөвлөгөөнөөс 396 тэрбум төгрөг буюу 17.4%-иар дутсан үзүүлэлт юм.

Орлогын албан татвар 413.6 тэрбум төгрөгт хүрч, 87%-ийн гүйцэтгэлтэй байгаа бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 240.9 тэрбум төгрөг болж, 80%-ийн гүйцэтгэлтэй байна. ААНОАТ өнгөрсөн оны мөн үеэс 25.3 тэрбумаар, эхний 5 сарын төлөвлөгөөнөөс 56.7 тэрбумаар багасчээ.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр (роялти) 82 тэрбум төгрөгийн орлого орсон нь өмнөх оны мөн үеэс 11% буюу 9.5 тэрбум төгрөгөөр буурсан бол энэ оны эхний 5 сарын төлөвлөгөөнөөс 138.7 тэрбум төгрөг буюу 62.8%-иар тасалджээ. Энэ онд АМНАТ-өөр улсын Нэгдсэн төсөвт 569 тэрбум төгрөгийн орлого оруулахаар тооцсон ч эхний 5 сард 14.4%-ийн гүйцэтгэлтэй байна. Харин Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 44.4 тэрбум төгрөг төлөгдсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 14 тэрбумаар буурсан бол энэ оны төлөвлөгөөнөөс 31.7 тэрбум буюу 41.7%-иар тасалдсан байна.

С.Болд-Эрдэнэ