Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

322 лиценз бүхий талбайд хайгуул хийнэ

АМГ-ын мэдээлснээр 4 дүгээр сарын байдлаар 1526 хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. 6 дугаар сарын 6-ны байдлаар 322 тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын ажил гүйцэтгэх төлөвлөгөөг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд ирүүлсэн байна. Өнгөрсөн онд хувийн хэвшлийнхэн 86.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг геологи,  хайгуулын ажилд зарцуулж байжээ.

Энэ оны 5 дугаар сарын 9-ний байдлаар нийт 2851 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас 1325 нь ашиглалтын, 1526 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна. Нийт 12.5 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгогдсон нь Монгол улсын нутаг дэвсгэрийн 8%-ийг эзэлж байгаа бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл 11.6 сая га талбай буюу нутаг дэвсгэрийн 7.4%-ийг эзэлж байна.

С.Болд-Эрдэнэ