Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадад төмрийн хүдрийн орд илэрчээ

Хятадын зүүн хойд нутгийн Зилинь мужийн Байшань хотын ойролцоо төмрийн хүдрийн томоохон орд илрүүлсэн байна. Эл орд газар 188 сая тонн нөөцтэй болохыг тогтоожээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд орон нутгийн удирдлага тус бүс нутаг дахь эрдсийн хайгуул, судалгааны ажилд 443 сая юань зарцуулсан бөгөөд 2014 онд энэ чиглэлийн ажилд 250 сая юань зарцуулахаар төлөвлөсөн байна. Зилинь мужид нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны хайгуулын чиглэлээр 20 төсөл хэрэгжүүлэхээр эхлүүлээд байгаа аж.

2014 оны эхний хоёр сарын байдлаар Хятад улс 148,07 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21,4%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Э.Од