Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

11 компани 3 тэрбумын ногдол ашиг тараав

Монголын Хөрөнгийн биржид нийт 249 компани бүртгэлтэй байдаг бөгөөд 108 хувьцаат компани 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлсний 50% буюу 54 ХК нь өнгөрөгч онд ашигтай ажиллажээ. Эдгээрээс 44 хувьцаат компани хувьцаа эзэмшигчдэдээ 2013 онд олсон ашгаасаа хуваарилах эсэхээ ТУЗ-өөрөө хэлэлцсэн байна. Үүнээс 11 хувьцаат компани 3.08 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар шийдвэрлэжээ.














Нэгж хувьцаанд ногдох хамгийн өндөр ногдол ашгийг “Газар сүлжмэл” ХК өгч байгаа бөгөөд нэгж хувьцаанд 7233.39 төгрөг хуваарилахаар болсон байна. “Баянгол зочид буудал” ХК нэгж хувьцаанд 355 төгрөг, “Техник импорт” ХК нэгж хувьцаанд 200 төгрөг, “Говь” ХК нэгж хувьцаанд 130 төгрөг, “Талх чихэр” ХК нэгж хувьцаанд 110 төгрөг, “Мах импекс” ХК нэгж хувьцаанд 100 төгрөг, “Тахь ко” ХК нэгж хувьцаанд 65 төгрөг, “Би Ди Сек” ХК нэгж хувьцаанд 11.78 төгрөг, “Ачит алкабы” ХК нэгж хувьцаанд 10 төгрөг, “Гермес центер” ХК нэгж хувьцаанд 5.82 төгрөг, “Эрдэнэт суварга” ХК нэгж хувьцаанд 5 төгрөг тус тус хуваарилсан байна


Өнгөрсөн 3 жилтэй харьцуулахад ногдол ашиг хуваарилсан компанийн тоо болон ногдол ашгийн үнийн дүн нэлээд буурсан байна. Өнгөрсөн онд 30 компани 11.41 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж байсан бол 2012 онд 29 компани 79 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж байжээ.

Мөн ашигтай ажилласан компаниудаас “Газар сүлжмэл”, “Гермес центр” компани тухайн жилийн цэвэр ашгаа 100% ногдол ашиг болгон тараасан байна хэмээн Хөрөнгийн биржээс мэдээлжээ.

 

С.Болд

  • Зочин (202.5.206.4)
    говь хк хэрхэн хаанаас хувьцааныхаа ашгийг тарааж байгаа юм бол
    2015 оны 06 сарын 05 | Хариулах