Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Гадаад худалдаа 38 сарын дараа ашигтай гарав

Үндэсний статистикийн хорооноос 2014 оны 1 дүгээр улирлын статистик мэдээллийг өнөөдөр гаргалаа.

3 дугаар сарын мэдээллээр 774.4 сая ам.долларын гадаад худалдаа хийснээс 392.3 сая долларыг экспорт, 382.1 сая долларыг импорт эзэлж, 10.2 сая долларын ашигтай гарсан байна. Экспорт өмнөх сараас 43.5 хувиар, импорт 38 хувиар өсчээ. Монгол улсын гадаад худалдаа 2010 оны 12 дугаар сараас хойш буюу 38 сарын дараа анх удаа ашигтай гарсан нь энэ юм.

Харин эхний улирлын байдлаар 1 тэрбум 982.9 сая ам.долларын гадаад худалдаа хийсэн байна. Үүний 986.9 сая долларыг экспорт, 996 сая долларыг импорт эзэлж, эхний улирлын гадаад худалдааны алдагдал 9.1 сая доллар болсон байна. Экспорт өмнөх оны мөн үеэс 22%-иар өссөн бол импорт 17.3%-иар буурсан нь гадаад худалдааны алдагдал өнгөрсөн жилийн 1 дүгээр улирлаас 97.7%-иар буурахад нөлөөлжээ.