Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
MMJ-5

Mongolian Mining Journal чухал индэр мөн

Гадаад харилцааны сайд асан, Ахмад дипломатч Ц.Гомбосүрэн

Mongolian Mining Journal сэтгүүлийн таван жилийн ойг тохиолдуулан сэтгүүлийн хамт олонд баяр хүргэж, улам их амжилт олохыг хүсье. Уул уурхайн салбар манай орны хөгжлийн нэн чухал эх сурвалж болохын хэрээр эерэг сөрөг асуудал улам бүр олшрон тодорч байгаа билээ. Ийм нөхцөлд асуудлын мөн чанарыг олон нийтэд зөв ойлгуулах шаардлага чухамдаа нийгмийн захиалга болоод байна. Би MMJ сэтгүүлийн ач тусыг энэ үүднээс өндөр үнэлдэг нэгэн уншигч нь юм. Сэтгүүл аливаа хурц асуудлаас тойрдоггүй нь нэг олзуурхууштай сайн тал нь гэж бодож байна. Гол материалаа хоёр хэлээр нийтэлж байгаа нь бас нэг сайн тал нь. Ер нь MMJ сэтгүүл цаг үеийн шаардлагатай хөл нийлүүлж яваа гэж бодно. Товчдоо MMJ чухал индэр мөн. Шинийг эрэлхийлж ажиллана гэдэгт итгэж байна.