Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Геологи, уул уурхайн алтан агшныг мөнхөлнө

“Би уурхайчин” сэдэвт гэрэл зургийн уралдааны болзлыг зарлаж байна.

The Mongolian Mining Journal сэтгүүлийн 5 жилийн ойн нэрэмжит гэрэл зургийн уралдааныг зарлаж байна. Манай уралдаан нь геологи, уул уурхайн салбарын ажилчин, албан хаагчдын дунд зарлаж байгаагаараа онцлог юм.

Геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн үе шат болгонд гар бие оролцож яваа хөдөлмөрч хамт олны сэтгэлийн толь болсон түүхэнд агшнуудыг MMJ тэмдэглэн үлдээхийг зорьж байна.

Ажил, амьдралынхаа дурсгалт мөчийг, геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн онцлогийг, нутгийн зон олныг, нийгмийн хамгааллын ажлуудынхаа  талаар “Уурхайн хүн” Та гэрэл зургаар өгүүлээрэй. Уул, геологийн хөдөлмөрийн талбарт авсан алтан агшин тань Монголын уул уурхайн түүхийн нэгээхэн хэсэг болон үлдэнэ.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр “Би уурхайчин” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, олон нийтэд дэлгэн сонирхуулна.

Оролцогчдын бүтээлийг дараах журмын дагуу хүлээн авч, байр эзлүүлнэ.

Тавигдах шаардлага:

-уралдаанд оролцогч нь тухайлсан бүтээлүүд болон гэрэл зургийн цуврал сурвалжлага хэлбэрээр материалаа ирүүлэх боломжтой

-оролцогч нь ирүүлсэн гэрэл зургаа зохиогчийн эрхээр хамгаалах буюу шаардлагатай үед түүнийгээ батлах чадвартай байх

-оролцогчийн овог нэр, ажлын газар, албан тушаалын тухай товч мэдээллийг хавсаргах

-гэрэл зургийн эх файл нь jpeg форматтай, нягтаршил нь 1200x800 рixels-ээс доошгүй байх ба флаш диск дээр хуулж авчрах

-гэрэл зурагт нэр өгч, зургийн файлыг хаана, хэзээ, хэн буулгасан тухай мэдээллийг хавсаргах

Анхаарах зүйлс:


-дурдсан шаардлагуудыг хангаагүй, эсвэл мэдээлэл дутуу бол хүлээн авахгүй

-ирүүлсэн бүтээлийн файлыг буцаан олгохгүй ба гэрэл зураг нь уралдаан зохион байгуулагч талын өмч болно

Уралдааны шагнал:

2013 оны 09-р сарын 20-29-ний өдрүүдэд олон нийтэд бүтээлийг дэлгэн үзүүлэх үеэр шалгаруулалтыг зохион байгуулж, шагнал гардуулна.

I байр - НЭГ:  Гэрэл зургийн мэргэжлийн аппаратаар урамшуулж, шалгарсан бүтээлийг The Mongolian Mining Journal-ийн хавтсанд хэвлэнэ.

II байр - ХОЁР:  гэрэл зургийн хагас мэргэжлийн аппарат

III байр - ГУРАВ: гэрэл зургийн сонирхогчдын аппаратаар тус тус урамшуулна.

Бүтээлийг мэргэжлийн гэрэл зурагчид оролцсон баг шүүн шалгаруулж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

“Би уурхайчин”
гэрэл зургийн сонирхогчдын уралдаанд байгууллага, хамт олноо идэвхтэй оролцуулсан уурхай, компанийн удирдлагуудаас ярилцлага авч, олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр үйл ажиллагааг нь танилцуулна.

Хугацаа:


Гэрэл зураг хүлээн авах эцсийн хугацаа 2013 оны 09 дүгээр сарын 15-ныг дуустал доорх хаягаар хүлээн авна.

Холбоо барих:

77220200, 77220900, 77222300, 77222400, 99992019, 88080317

ider@mongolianminingjournal.com

byambaa@journalism.mn

15160 Улаанбаатар,Төв шуудан 1513 хайрцаг

Зохион байгуулагчид:

Уул уурхайн яам

The Mongolian Mining Journal

“Гамма” гэрэл зургийн агентлаг