Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын талаар хэлэлцэнэ

Дэлхийн байгаль орчны өдрийг энэ сарын 5-нд Монгол улсад тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ өдрийг угтаж Уул уурхайн яам, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын  /ОҮИТБС/  Ажлын алба, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төслийн хэрэгжүүлэгч “Адам Смит интернэйшнл” байгууллага хамтран “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын  тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр 14 цагт Гадаад харилцааны яаман дээр зохион байгуулах ажээ. Уг хэлэлцүүлэгт Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцох ба ОҮИТБС-ын Сиднейн олон улсын хурлын талаар Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, Уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар  тус яамны Уул уурхайн бодлогыг хэлтсийн дарга Б.Нэргүй нар мэдээлэл хийх юм байна.

Мөн уул уурхайн салбарын “Байгаль орчны өнөөгийн байдал” сэдвээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат илтгэл тавьж, ОҮИТБС-ын товч танилцуулгыг  Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон, “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төслийн танилцуулгыг Адам Смит интернэйшнл байгууллагын хуулийн зөвлөх Р.Батрагчаа, төслийн захирал Жонатан Пелл нар хийх ажээ.


Г.Идэр