Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Рио Тинто Мозамбекээс нүүрс экспортолно

Уул уурхайн гигант Рио Тинто Мозамбекээс анх удаа нүүрс олборлож экспортлохоор болсноо өнөөдөр мэдээлжээ. Тус компани Мозамбекийн Моатизийн нүүрсний сав газарт олборлолт явуулах юм байна. Ирэх сарын дундуур гэхэд анхны экспортоо Азийн зах зээл, тэр дундаа Энэтхэг рүү гаргах юм байна.

“Рио Тинто Коул Мозамбек” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эрик Финлэйсон мэдэгдэхдээ, “Моатизийн ордоос олборлосон нүүрсийг Бейра далайн боомт хүртэл төмөр замаар тээвэрлэнэ. Нүүрсийг төмөр замаар боомт хүртэл тээвэрлэх зөвшөөрлийг Мозамбекийн Төмөр зам, далайн боомтын газраас өгсөн” гэжээ.

Мозамбекийн өдөр тутмын сонины мэдээлснээр Бейра боомтын нүүрсний терминалын хүчин чадлыг нэмэгдүүлэх барилгын ажил дуусчээ. “Рио Тинто”-гийн хувьд Моатизийн ордоос нүүр экспортолсноор Мозамбекийн хамгийн том нүүрс экспортлогч болох юм байна.

С.Эрдэнэ