Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Тавантолгойн хөрөнгө оруулагчаар “Пибоди”-г тодруулахгүй байж магадгүй

Тавантолгой ордыг гадаадын хөрөнгө оруулагчгүйгээр ашиглах шийдвэр гарч магадгүй талаар “Эрдэнэс Тавантолгой” компани мэдээлжээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок Тавантолгойн Баруун Цанхийн хөрөнгө оруулагчаар оролцох  талуудыг тодруулахад тун хүндрэлтэй байгааг ярьжээ. Түүний үзэж буйгаар хэрэв талуудтай гэрээ хэлэлцээрт хүрч чадахгүй бол “Эрдэнэс Тавантолгой” дангаараа ордыг олборлох ажээ.

Гэхдээ одоогийн байдлаар гадаадын хөрөнгө оруулагчдыг бус харин заримыг нь тендерт шалгаруулах магадлал өндөр байна. Хэрэв тендерт шалгарах консорциумын тоог цөөлөхөөр болвол Орос, Хятадын тал тунаж үлдэж мэдэх юм. Харин АНУ-ын “Пибоди”, Өмнөд Солонгосын “Корес” тэргүүтэй бусад компани, мөн Японы “Мицүи”, “Сүмитомо” зэрэг байгууллага хасагдах төлөв ажиглагдаж байна.

Б.Төгс