Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Мексикийн уул уурхайн хайгуул, олборлолт 300 хувиар өсчээ

Мексик улс уул уурхайн олборлолт хайгуулын баялаг түүхтэй. Энэ улс 2010 онд мөнгөний экспортоороо дэлхийд нэгдүгээр байранд жагсах болсон байна. "Intierra resource inteligence"-ийн "IntierraLive" мэдээллийн сангаас мэдээлснээр 2009 оны гуравдугаар улирлаас 2011 оны дөрөвдүгээр улирлын хооронд Мексик улсын өрөмдлөгийн актив 300 хувь хүртэл өсөөд байгаа юм байна. Энэ талаар "Intierra"-ийн Гүйцэтгэх захирал Глен Жонес Мексикийн уул уурхайн сурталчилгааны голлох байгууллага болох "Latam Ventures"-ийн зохион байгуулах "Мексикийн уул уурхайн олборлолт, хайгуулын семинар 2012"  дээр дэлгэрэнгүй илтгэл тавих юм байна.

Энэхүү семинар нь шинээр үйл ажиллагаа явуулах гэж буй болон үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын өсөлт дэвжилтэд түлхэц үзүүлдэг чухал ач холбогдолтой аж. Мөн Мексикийн уул уурхайн салбарт тулгарч буй асуудлыг хөндөхөөс гадна гадаад дотоодын компаниуд, сонирхогчдод хөрөнгө оруулалтын нөхцөлийг сурталчлах зорилготой. Семинарт компаниудын удирдлага, засгийн газрын төлөөлөгчид, эдийн засгийн экспертүүд болон Мексикийн Гадаад хэргийн экс сайд зэрэг хүмүүс өөрсдийн бодол туршлагаасаа хуваалцаж, бизнес хөрөнгө оруулалтын чиглэлээрх асуултуудад хариулт өгөх юм байна.