Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Тавантолгойг онилсон 15 толгой

Монгол улсын Өмнөговь аймгийн 68 мянган га талбайг эзлэн орших Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд бүрэн утгаар нь оруулах ажил ид өрнөж байна. Орд газар дахь төрийн мэдлийн хэсгийн Цанхийн баруун талд ажиллах стратегийн хөрөнгө оруулагч болон Цанхийн зүүн хэсэгт төрийн өмчит компанийн захиалгаар олборлолт явуулж, таарсан шан харамжаа хүртэх олон улсын компани, консорциумын тендерийг зарлаж, саналуудыг нь хүлээн авч, Үнэлгээний шатанд шилжүүлчихээд байгаа. Олборлогчийн сонгон шалгаруулалтад гадны гурван компани, консорциум материалаа ирүүлсэн бол стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт дотоод, гадаадын 15 толгой бүхий компани, консорциум өрсөлдөж буй тухай MMJ мэдээлсэн. Тодруулбал, 15 толгой дор нэгдсэн гадна, дотны 50 гаруй компани Тавантолгойн орд газарт хөрөнгө оруулахаар өрсөлдөж буй.

Монгол улсын Засгийн газар  Тавантолгойн ордод баримтлах бодлогоо эртнээс цухалзуулж, тоглоомын дүрмээ дэлгэж, өөрчилж, дахин боловсруулж ирсэн нь хөрөнгө оруулах хүсэлтэй гадны нэгдэл, корпорациудын хөдөлгөөнийг ажих, тандах, таамаг дэвшүүлэх боломж олгожээ. Хөрөнгө оруулах хүслээ эртнээс буюу өнгөрсөн өвөл 11 компани, консорциум илэрхийлээд байсан. Энэ бол  тендерт шалгарсан стратегийн хөрөнгө оруулагчид Тавантолгой ордын тодорхой хэсгийг өмчлүүлэх тухай таатай болзол яригдаж байсан үе. Улмаар Монгол улсын Засгийн газар 2010 оны дөрөвдүгээр сарын 21-нд тэдгээр компани, консорциумын төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах тухай ярилцсан удаа бий. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 16.00 цагт албан ёсоор хаасан Тавантолгойн орд газрын Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, хамтран ажиллах компани, нэгдлийн сонгон шалгаруулалтад өнөөх 11 оролцогчийн найм нь материалаа ирүүлж, саналаа баталжээ. Ордын тодорхой хэсгийг ялагчид эзэмшүүлж, найр тавихгүй гэсэн Монголын талын  хатуу бодлого томоохон өрсөлдөгчдийг үргээх талтай гэсэн таамаг биеллээ эс олсныг уншигч Та анзаарсан биз. Олон улсад туршлага, нэр хүнд бүхий акулууд албан ёсны тендерт оролцож, туршлага, чадамжаа одоо үнэлүүлж байна.


Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.