Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Ирээдүйд гурван том уурхай байгуулагдана

2010 оны есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Discover Mongolia-2010” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт болж өнгөрсөн билээ. Чуулга уулзалтын оргил үйл ажиллагаа болох Уул уурхайн бага хурал дээр олны анхаарал татсан сонирхолтой илтгэлүүд тавигдсан.

эдгээрийн нэг нь “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Энэбишийн тавьсан “Эрдэнэс-Tавантолгой төсөл” илтгэл байсан юм. “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн үйл ажиллагаа, тэр дундаа стратегийн орд Оюутолгой, Тавантолгой, Шивээ-Овоогийн ордуудын өнөөгийн байдлыг танилцуулсан Б.Энэбишийн танилцуулгыг MMJ уншигчдадаа хүргэж байна.


Компанийн тухай товчхон

“Эрдэнэс МГЛ” ХХК нь дүрмээр хүлээсэн үүргийн дагуу стратегийн ач холбогдол бүхий орд, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмших, ашиглалтад оруулах ажилд оролцох үндсэн  үйл ажиллагаа явуулдаг юм. Мөн эдгээр ордын талаар судалгаа хийдэг. Оюутолгой, Тавантолгой, Шивээ-Овоо болон бусад төслүүд дээр зөвлөгөө өгч байгаа гадаад, дотоодын зөвлөх баг, байгууллагуудтай шууд хамтран ажилладаг. Өөрөөр хэлбэл тус компани нь байгуулсан зорилгодоо нийцэхүйц үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд явуулж ирлээ.


Оюутолгой орд

Оюутолгой төсөл бол манай компанийн хувьд анхны төсөл. Зөвхөн манай компани гэлтгүй Монгол улсын түүхэн дэх хамгийн том уул уурхайн төсөл юм. Монгол улсын хувьд хуучин системийн дараа ашиглаж, хэрэгжүүлж эхлэх гэж байгаа хамгийн том уул уурхайн төсөл нь болж байна. Оюутолгойг дэлхийн хэмжээний нөөц баялагтай орд гэдгийг бүгд мэднэ. 2006 оны аравдугаар сард Засгийн газар болон хөрөнгө оруулагчдын хооронд гэрээ байгуулагдахад “Эрдэнэс МГЛ” компани өөрийн үндсэн үүргийн дагуу Засгийн газрыг төлөөлсөн хувь нийлүүлэгчээр оролцсон. Аравдугаар сараас хойш зургаан сарын бэлтгэл ажлын хугацаа гэж өгөгдсөнийг бүгд санаж байгаа байх. Энэ хугацаанд хийгдэх ёстой ажлууд  бүрэн хийгдсэн. Бүх ажлыг хийж гүйцэтгэсний үндсэн дээр 2010 оны гуравдугаар сарын 31-нээс эхлээд Монголын Засгийн газар буюу түүнийг төлөөлж “Эрдэнэс МГЛ” компани Оюутолгой компанийн 34 хувийн хувьцаа эзэмшигч болсон юм. Гэрээнд гарын үсэг зурагдсанаас хойш ТУЗ-ийн хурал болон хувь нийлүүлэгчдийн хурал хоёр удаа болсон. Төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт гээд төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх л асуудлыг энэ хурлуудаар хэлэлцэж ирлээ. Төсөл одоо эхлэлийн шатандаа байна. Анхны бүтээгдэхүүнээ хүлээж авах хугацааг бид 2013 он гэж төлөвлөөд байгаа. Барилга болон бусад бүтээн байгуулалтын ажил хурдтай явах юм бол энэ хугацаа 2012 оны сүүлээр болж наашлах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо бий.


Шивээ-Овоогийн орд

 
Эрдэнэс МГЛ” компанийн төвлөрч ажиллаж байгаа бас нэг том төсөл бол Шивээ-Овоо юм.  “Шивээ-Овоо” нь Говьсүмбэр аймгийн Чойрын ойролцоох хүрэн нүүрсний орд. Энэ орд дээр Хятад улсын Цахилгаан сүлжээ компанитай сүүлийн дөрвөөс таван жилд томоохон уурхай байгуулах, өндөр хүчин чадалтай том цахилгаан станц бариад хойд Хятад руу цахилгаан дамжуулах шугам барих төслийг хэлэлцэж байгаа. Хэрвээ бүтээгдэхүүний нийлүүлэлт, татвар зэрэг асуудал дээр зөвшилцөж чадвал энэ төсөл ойрын үед хэрэгжих боломжтой. Хоёр тал аль болох ойрын үед хэл амаа ололцох бодолтой байгаа. Гэхдээ зарчмын асуудлуудаа тохиролцох ёстой. Хэрэгжвэл Оюутолгой, Тавантолгойгоос дутахгүй хэмжээний хөрөнгө оруулалттай том төсөл болно. Таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай том төсөл Говьсүмбэр аймагт эхэлж мэдэхээр байна.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.