Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал  ердөө 1300 МВт хүрдэг. Хэрэгцээт эрчим хүчнийхээ 80%-ийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн хувийг хөрш залгаа ОХУ, БНХАУ-аас  худалдан авдаг.  Өнөөдөр, дотоодын цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ ч бүрэн хангаж чаддаггүй,  эрчим хүчний хараат байдалд байгаа  манай улс харин ирээдүйд дэлхийн эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг гүйцэлдүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулах асар их эрмэлзэлтэй. 
Иран 13 тэрбум ам.долларын үнэ бүхий газрын тосны ордуудыг ашиглах шинэ гэрээ байгуулж, өдөрт 350,000 баррель нэмж олборлохоор төлөвлөж байна. Энэ нь эрчим хүчний салбарт сүүлийн 10 жилд хийгдсэн хамгийн том гэрээ гэж төрийн Shana агентлаг мэдээлэв. Тэдгээр бүх гэрээг дотоодын компаниудтай байгуулсан гэж Газрын тосны сайд Жавад Оужи (Javad Owji) мэдэгдэв.
Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүд хамтарч олборлолтоо бууруулахаар тохиролцсоны дараа лхагва гарагт зэсийн үнэ сүүлийн долоон сарын хамгийн дээд цэгт хүрлээ. Дэлхийд олборлож буй нийт зэсийн тэн хагасыг Хятад улс боловсруулдаг. Лондонгийн металлын бирж (LME) дээр жишиг зэсийн үнэ нэг тонн нь 8799 ам.долларт хүрсэн нь 2023 оны 8 дугаар сарын 1-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. 
Компанийн мэдээлэл
Тоног төхөөрөмж
Х.АМАРЖАРГАЛ: МОНГОЛЫН УУЛ УУРХАЙД “ЭРЭЛ ХАЙГУУЛЫН ЭРИН ҮЕ”-ИЙГ ЭХЛҮҮЛЭХ ЦАГ БОЛСОН Канадын Торонто хотод 2024 оны 3-р сарын 3-6-ны өдрүүдэд Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын “PDAC 2024” чуулга уулзалт болох гэж байна. Уулзалтад Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хувийн хэвшлийн компаниудын төлөөллүүдтэй хамтран Монгол Улсаа төлөөлөн оролцоно.
“Алтан Цагаан Овоо” үндэсний уурхайд зочилсон тэмдэглэл Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт байрладаг Монголын үндэсний үнэт метал олборлогч “Степ Голд” компанийн уурхайг зорилоо.  Өглөөний 07:00 цагт аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, ажилчид гарын үсэг зурснаар “Алтан Цагаан Овоо” уурхайн ажил эхэлнэ. Уулын инженерт цаг уурын албанаас тухайн өдрийн цаг агаарын мэдээ ирж, Уулын хэлтэс тухайн өдөр олборлох хүдэр, өмнөх өдрийн хаягдлын мэдээллээ өгнө. Авсан мэдээлэлдээ үндэслэн төлөвлөгөө боловсруулж,  хүдэр олборлох ажлын нэг өдрийн цикл эхэлнэ. 
Зүүн бүсэд үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхайн компаниуд  ДНБ-ий 5%-ийг бүрдүүлдэг  “Дорнод аймагт бичил уурхай эрхлэхийг зөвшөөрөхгүй” гэсэн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн мэдэгдэл “Хариуцлагатай уул уурхай” зүүн бүсийн чуулга уулзалтын уур амьсгалыг иргэний нийгмийнхний анхаарлын төвд авчирч, оролцогчдыг илүү чамбай, илүү хариуцлагатай байх  анхааруулга өглөө.
MMJ РЕДАКЦ