Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Events
“MONGOLIA MINING 2023” Үзэсгэлэн 12 дахь удаагаа 10 дугаар сард зохион байгуулагдана  “Mongolia Mining 2023” Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн арван хоёр дахь жилдээ 10 дугаар сарын 04-06 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.
Бүтээн байгуулалтын салбаруудыг  нэгтгэх зорилготой “Build Mongolia”олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ Бүтээн байгуулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, орчин үеийн техник технологийг танилцуулах зорилготой олон улсын  “Build Mongolia” үзэсгэлэн-Экспо  Steppe Arena төвд зохион байгуулагдаж, нээлтээ хийлээ. Гурав дахь удаагийн Экспо үзэсгэлэн  “Монгол орноо хамтдаа бүтээн байгуулцгаая” уриан  дор дөрөвдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд болж байна.
“Tехнологи, хөрөнгө оруулалт Монголд - 2017” Олон улсын үзэсгэлэн, хурал нь Монгол улсыг хөгжилд хөтлөх нэн тэргүүний салбарын дэлхийн дэвшилтэт шинэ технологи, шилдэг шийдлийг танилцуулах болно.
MONGOLIA MINING 2017 олон улсын үзэсгэлэн тун удахгүй... Mongolia Mining олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 7 дахь удаагийн арга хэмжээ Буянт-Ухаа спортын ордонд 4 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд гурван өдрийн турш үргэлжилнэ.
“Mongolia Mining 2017” нүүрсний салбарыг онцолно Ирэх дөрөвдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд уламжлал ёсоор Буянт-Ухаа цогцолборт болох “Mongolian Mining 2017” үзэсгэлэнгийн талаар Ерөнхий зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн захирал Т.Баттулгатай ярилцлаа.
“Mongolia Mining 2017” олон улсын үзэсгэлэн ирэх сард болно Монголын уул уурхайн хамгийн том, хамгийн чухал үйл ажиллагааныг нэг нь “Mongolia Mining” 2017. Долоо дахь удаа болж буй үзэсгэлэнг ирэх сарын 5-7-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулна.
“Америкийн өдрүүд ЭКСПО” нээгдэнэ АНУ болон Монгол улсын Засгийн газар хоорондын ээлжит Зөвлөлдөх уулзалт 9 дүгээр сарын 8-нд Гадаад хэргийн яаманд боллоо.
“Экспо Монгол” үзэсгэлэн гуравдугаар сард болно Уул уурхай болон бусад салбарын тогтвортой хөгжлийн “Экспо-Монгол” олон улсын үзэсгэлэн, яармагийг гуравдугаар сарын 23-25-нд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулахаар болжээ.
Bauma China тоног төхөөрөмжийн үзэсгэлэн хүрээгээ тэлсээр байна Шанхайн олон улсын шинэ экспо төвд өнгөрсөн сарын 25-28-нд дөрвөн өдөр болж өнгөрсөн Bauma China барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн 7 дахь жилдээ болж өнгөрлөө.
“Дисковер Монголиа” чуулган эхэллээ Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа” чуулган өнөөдөр эхэллээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад оролцогчдын тоо өссөн хэмээн зохион байгуулагчид мэдээлж байна.
“Discover Mongolia” болоход зургаа хоног үлдлээ Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, “Прайм инфо” ХХК хамтран 12 дахь жилдээ “DISCOVER MONGOLIA” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын чуулга уулзалтыг 9-р сарын 04-05 өдрүүдэд зохион байгуулж байна.
“Allmineral” компани бүтээгдэхүүнээ танилцуулна ХБНГУ-ын Hazemag & EPR, Allmineral компанийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаатай танилцах өдөрлөгийг 2014 оны наймдугаар сарын 28-нд “Blue Sky” зочид буудлын 3 давхарын “Crystal” танхимд 9-14 цагт зохион байгуулахаар болжээ.
Монголд шинээр хөрөнгө оруулах боломж, эрсдлийг хэлэлцэнэ Лондон хотноо энэ сарын 29-нөөс тавдугаар сарын 2-нд “Mongolia Investment Summit-2014” хөрөнгө оруулалтын чуулган гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
“Mongolian Mining Summit 2013” хурал болно Монголын бизнесийн зөвлөлөөс уул уурхайн салбарын талаар хэлэлцсэн “Mongolian Mining Summit 2013” хурлыг аравдугаар сарын 29-31-ний хооронд Австралид зохион байгуулах гэж байна.
“MINETECH 2013” үзэсгэлэн болно Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас “Minetech 2013” уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагааг сонирхогч аж ахуйн нэгж, байгууллага болон олон нийтэд сурталчлан таниулах үзэсгэлэнг зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
“Road Expo Mongolia 2013” үзэсгэлэн нээгдлээ Авто замын техник, технологийн “Road Expo Mongolia 2013” олон улсын үзэсгэлэн Буянт-Ухаа дахь спорт цогцолборт өнөдөөр эхэллээ.
Монголд хөрөнгө оруулагчдын хурал болно “Mongolia Investment Summit London” буюу “Монголд хөрөнгө оруулагчдын хурал” дөрөвдүгээр сарын 16-нд Лондон хотод болох гэж байна.
1 2