Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Азийн орнуудын худалдааг хөнгөвчлөх талаар ярилцаж байна Азийн худалдааг дэмжих форумын /Asian Trade Promotion Forum/ тэргүүнүүдийн XXVII ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
Oil and oil shale Mongolia 2014” Oil and oil shale mongolia 2014” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган, Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон эрлийн ажлын гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа
Газрын тосны салбарын тусгай чуулган анх удаа зохион байгуулагдаж байна Монгол улсын газрын тос болон шатдаг занар, метан хий болох уламжлалт бус газрын тосны салбарын хөрөнгө оруулагчдын “Oil and Oil Shale Mongolia” олон улсын хэмжээний чуулга уулзалт өнөөдөр эхэллээ.
Шатдаг занар Монголын эрчим хүчний салбарт “битүү морь” болон айсуй Түлш болох “ид шидтэй” нэгэн чулууны төрлийг монголчууд шатдаг занар хэмээн нэрийддэг. Занарыг өнгөц харвал байдаг л нэг чулуу мэт. Энэ чулуу нь улаан шаргал, бор саарал зэрэг янз янзын өнгөтэй боловч ерөнхийдөө харьцангуй цайвар хэрнээ гандуу харагдана.
Тосон Заамар “ногоон Заамар” болох цаг айсуй Гэнэтийн” тодотголтой 68 хувийн татвар, “бичил уурхайчид” гэх шинэ нэртэй “нинжа” нар, сум орон нутгийнхны үл ойлголцол, төрийн элдэв дарамт шахалт гээд олон саад бэрхшээлийг туулан унахдаа унаж, босохдоо босч явсаар өдийг хүрсэн Заамарын алтны компаниудын үйл ажиллагаа нэг үеэ бодвол сэргэж байна гэсэн таатай мэдээ гарах болсон.
Төмрийн нойтон баяжуулах анхны стандарт үйлдвэрийг нээлээ Булган аймгийн Бүрэнхангай суманд орших Худагбайшинт төмрийн хүдрийн уурхайнхаа дэргэд Хятадын хөрөнгө оруулалттай ”Фокус Метал Майнинг” компани төмрийн нойтон баяжуулах үйлдвэрийн эхний шугамыг 9 дүгээр сарын 6-нд нээлээ. Үйлдвэр эхний ээлжинд жилд 300 мянган тонн 66%-ийн баяжмал, ирэх жилээс хүчин чадал нь 600 мянган тонн/жил болж өргөжих юм.
Уурхайчид: Төмрийн хүдрийн зах зээл “тогтуунаар өрнөнө” Төмрийн хүдрийн зах зээл дэх эрэлтийн 60 гаруй хувийг бүрдүүлэгч Хятад улс энэ онд төмрийн хүдрийн импортоо 6.3%-иар нэмж, 850 сая тонныг худалдаж авах төлөвтэй байгаа нь салбарынханд сайхан мэдээ.
Зэсийн үнэ тэнгэрт цойлохгүй ч зах зээлд үнэлгээгээ алдахгүй Аж үйлдвэрийн голлох бүтээгдэхүүнд тооцогддог зэс металын зах зээл 2014 оны хоёрдугаар хагасын босгыг давах гэж байна. Зэсийн үнэ он гарсаар өснө, буурна гэсэн хоёр таамаглалыг шинжээчид эерэг сөрөг үндэслэлтэйгээр дэвшүүлж байсан бол оны эхний хагаст ийнхүү сөрөг таамаглал биеллээ олжээ.
Алтны зах зээл тогтворжиж, урт хугацаандаа үнэ өснө Алтны зах зээлд итгэх итгэл өнгөрсөн 2013 онд хөрөнгө оруулагчдын дунд нэлээд сулраад байсан ч заримынх нь хувьд өөдрөг хэвээр байгааг Ройтерсоос гаргадаг алтны судалгааны тайланд бичжээ.
Монголд төмрийн нойтон баяжуулах үйлдвэр байгуулагдлаа Хонконгийн Focus группын хөрөнгө оруулалттай “Фокус Метал Майнинг” компани Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Худагбайшинт уурхайнхаа дэргэд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр ашиглалтад орууллаа.
Tатварыг хөнгөлснөөр алтаа Монголбанкинд урт хугацаанд тушаах суурь тавина Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатартай ярилцлаа.
“Пийбоди Энержи” Нүүрсний уурхайг хоёр жилийн хугацаанд иж бүрнээр нь нөхөн сэргээжээ Булган аймгийн Сайхан сумыг монголчууд уруул чимчигнэм амтат айргаар нь төсөөлдөг. 2008 онд Н.Түвшинбаяр олимпийн аварга болсноор айрагны өлгий нутагт Олимпийн аваргын нутаг хэмээх тодотгол нэмэгджээ. Харин уул уурхай хийгээд байгаль орчны салбарынханд Эрээний уурхайн нөхөн сэргээлт гэдэг шинэ ойлголтоор сүүлийн жилүүдэд төсөөлөгдөх болсон билээ.
Өндөр даралтын булт бутлуур хагас өөрөө нунтаглалтын технологийг ирээдүйд орлоно Түүнийг Даваанямын Зоригтхүү гэдэг. Колорадогийн Уулын сургуулийг металлургийн инженер мэргэжлээр дүүргэсэн, үе дамжсан баяжуулагч. “ГОК-ийн Давааням” гэж салбартаа танигдсан баяжуулагч эрхэмийн хүү нь.
Эрдэс боловсруулалтын технологи-туршлага-стандарт-инновацийг хэлэлцэнэ “Эрдэс боловсруулалт- 2014” буюу “Mineral processing” форум 10 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо болохоор товоо зарлажээ.
“Торгоны зам дахь Евразийн орнуудын хамтын ажиллагаа” чуулган өндөрлөлөө БНХАУ-ын Шиньжан-Уйгарын өөртөө засах орны нийслэл Өрөмч хотноо Евразийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны 4 дэх удаагийн чуулга үзэсгэлэн энэ сарын 1-нд эхэлсэн билээ.
“Дисковер Монголиа” чуулган эхэллээ Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа” чуулган өнөөдөр эхэллээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад оролцогчдын тоо өссөн хэмээн зохион байгуулагчид мэдээлж байна.