Шинэ мэдээ
Б.Болд “Саусгоби Ресурс”-ын ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдлөө
“Саусгоби Ресурс” компанийн 48.7 сая ширхэг хувьцаа буюу нийт хувьцааны 29.3%-ийг “Туркойз Хилл Ресурс” компаниас худалдан авч байгаа Хонконгийн Novel Sunrise Investments Limited компани “”Саусгоби Ресурс”-ын ТУЗ-ийн хоёр гишүүнийг шинээр томилжээ.
Хятадын нүүрсний импорт буурчээ
Энэ оны 1-4 дүгээр сарын дүнгээр БНХАУ-ын нүүрсний импортын үзүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.7%-иар буурсан байна.
Монголын ОҮИТБС-ын хэрэгжилтийг 13 оронтой харьцуулжээ
Канад улсын Бритиш Колумбийн их сургуулийн Уул уурхайн инженер, Ази, номхон далайн бодлого судлалын мастер, докторын ангийн оюутнууд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын орон нутаг дахь хэрэгжилт” сэдвээр нийт 14 орныг харьцуулан судалсан судалгаагаа өнөөдөр танилцууллаа.
Зэс, төмрийн хүдрийн үнэ үргэлжлэн өсөв
Зэс болон төмрийн хүдрийн үнэ өчигдрийн байдлаар дахин өсөлттэй гарсан байна. Зэсийн хувьд өнгөрсөн баасан гаригт оны дээд хэмжээнд хүрч өсөөд байсан бөгөөд энэ долоо хоногт үргэлжлэн өссөөр өчигдөр Лондоны металын бирж дээр (3 сарын гэрээт) 6404 ам.доллар/тоннд хүрчээ.
Далд ашиг сонирхол яваад байна
Оюутолгой, Тавантолгой төслийн эргэн тойронд үүсээд байгаа асуудалд бизнес эрхлэгчдийн байр суурийг Mongolian Mining Journal хүргэж байна.
Зэсийн үнэ оны дээд үнэлгээнд хүрч өсөв
Зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногт өмнөх долоо хоногтойгоо харьцуулахад бараг 6.4%-иар өссөн бөгөөд өнөөдрийн байдлаар 1.28%-иар буураад байна. Нью-Йоркийн Comex бирж дээр нэг тонн зэсийн үнэ даваа гаригийн ханшаар 6400 орчим ам.долларт хэлбэлзэж (2.9 доллар/фунт) байна.
Хамгийн боломжит шийдэл: Хоёр төслөө урагшлуулах
Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, валютын ханш чангарсан, эдийн засгийн нөхцөл байдал, бизнес эрхлэх орчин муудчихсан ийм байдлыг засч сайжруулах хамгийн хурдан, боломжит шийдэл бол энэ хоёр том төслөө урагшлуулах явдал.
Төмрийн хүдрийн үнийн өсөлт саарав
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд нэг тонн төмрийн хүдрийн үнэ Хятадын Тяньжины боомт дээр 46.7 ам.доллар болсон нь сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн доод үнэ байв.