Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Сибирийн хүч-2” хийн хоолойн талаар энэ онд тохиролцоонд хүрэх боломжтой

Ч.Сансар


“Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн асуудлаар  Хятад, Орос хоёр энэ онд тохиролцоонд хүрч магадгүй гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак мэдэгдлээ.
 
“Сибирийн хүч-2” хоолой нь ОХУ-аас Хятад руу жил бүр 50 тэрбум шоо метр байгалийн хийг Монгол Улсаар дамжуулан 2607 км зайд нийлүүлэх юм. Энэ долоо хоногт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар байгалийн хийн хоолойн талаарх асуудлыг хөндөж ярьсан  гэж Ройтерс агентлаг мэдээлэв.

Ерөнхий сайдын орлогч  А.Новак хэлэхдээ, “Газпром аль болох тохиролцоонд хурдан хүрэх даалгавар авсан бөгөөд 2030 он гэхэд 50 тэрбум шоо метр хий нийлүүлж эхэлнэ” гэж найдаж байна.

"Одоо Газпром болон Хятадын CNPC компанийн хооронд байгуулах гэрээний нөхцөлүүдийг эцэслэн боловсруулж байна. Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хийн хоолойн маршрутын зураг төсөл, ТЭЗҮ-г боловсруулж байна" гэж А.Новак хэлсэнийг Оросын ТАСС агентлаг мэдээлэв.

“Сибирийн хүч-2” хоолой барихад 67 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт, холбогдох салбаруудад 27 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.

Хятад улс 2030 он хүртэл байгалийн хийн нийлүүлэлтийн гэрээг зах зээлээс бүрэн хангасан гэж үзэж байна. Оросын газрын тос, байгалийн хийд тавьсан хоригийн улмаас Хятад улс хэлэлцээр хийхэд Оростой харьцуулахад илүү давуу байр суурьтай байж болох юм.

Анхны “Сибирийн хүч-1” хийн хоолой аль хэдийнээ ашиглалтад орсон ч бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Өнгөрсөн онд “Сибирийн хүч-1” хийн хоолойгоор 15.4 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлсэн. А.Новакийн өмнө нь хийсэн мэдэгдлүүдийн дагуу “Сибирийн хүч-2” хоолой барихад 67 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт, холбогдох салбаруудад 27 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.

Орос улс хэлэлцээрийг тун удахгүй эцэслэнэ гэж үзэж байгаа ч лхагва гарагт гаргасан хоёр улсын хамтарсан мэдэгдэлд "Хоёр тал Хятад-Монгол-Оросын байгалийн хийн хоолойн шинэ төслийн талаар хамтран судалгаа хийж, зөвлөлдөнө" гэсэн байна.