Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Саудын Араб цэвэр эрчим хүчний салбарт 270 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ

Ч.Сансар

Саудын Араб 2030 он гэхэд нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг эрчим хүчний төслүүдэд 270 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж Эрчим хүчний сайд Абдулазиз бин Салман мэдэгдэв. Мөн тус улс цахилгаан эрчим хүчний сүлжээгээ өргөжүүлж, шинэчлэхэд хөрөнгө оруулна гэж тэрбээр нэмж хэлэв.

Бид устөрөгчийн тэргүүлэгч экспортлогч болж, хүнд үйлдвэрүүдийг цэвэр устөрөгчөөр хангаж,   ногоон хөнгөн цагаан, ган, бордоо болон бусад ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. “Саудын Арабын вант улсын эцсийн зорилго бол цахилгаан эрчим хүч экспортлогч орон болох юм” гэж Эрчим хүчний сайд хэлэв. Үүний тулд Эр-Риядын Засгийн газар тус улсын цахилгаан дамжуулах сүлжээг өргөжүүлэхийг зорьж байгаа.

Саудын Араб нь дэлхийн хамгийн том газрын тос экспортлогч улс хэдий ч нүүрстөрөгч бага ялгаруулдаг эрчим хүчний салбарыг хөгжүүлэх амбицтай гэдгээ харуулж байна. Тус улсын "Алсын хараа 2030" хөтөлбөрийн хүрээнд 2030 он гэхэд нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 50%-д хүргэхээр зорьж байна. Байгалийн хийгээр эрчим хүчний үлдсэн 50%-ийг үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар тус вант улс цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд газрын тос асар их хэмжээгээр ашигладаг.

Салхи, нарны эрчим хүчний салбарт Саудын Араб дэлхийн хамгийн амбицтай зорилтуудын нэгийг тавьсан. 2030 онд тус вант улс 58 ГВт орчим салхи, нарны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай болох төлөвлөгөөтэй байна. Саудын Арабын одоогийн хүчин чадал 1 ГВт хүрэхгүй байгаа юм.