Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Цаг агаарын огцом хүйтрэл Азид байгалийн хийн эрэлтийг нэмэгдүүлж байна

Ч.Сансар

Цаг агаарын огцом хүйтрэл Ази тивийг хамарч  улмаар бүс нутгийн орнуудад эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байна. Bloomberg-ийн мэдээлснээр Хятадын хойд хэсэгт температур -53 хэмд хүрч, Сөүл хотод энэ долоо хоногт -16 хэм хүртэл буурчээ. Хүйтний эрч сарын сүүл хүртэл үргэлжлэх нь.

Хамгийн хүйтэн температур бүртгэгдсэн Хятадын хойд хэсгийн Мохэ хотод халаалтын үйлчилгээний эрэлт хэрэгцээ өссөн нь нүүрсний хэрэглээ 33%-иар нэмэгдэхэд нөлөөлсөн гэж Bloomberg тэмдэглэв.  Гэхдээ цаг агаарын нөлөө ерөнхийдөө тийм ч өндөр байгаагүй гэж хэлж болно. Жишээ нь Хятадад уламжлалт Цагаан сараа тэмдэглэж байгаа бөгөөд энэ үед бүх бизнес, албан газрууд амардаг хуультай.

Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг  улс цаг уурын хүйтрэлд  хамгийн их нэрвэгдэх магадлалтай юм. Эдгээр улсууд эрчим хүчний импортоор тэргүүлдэг бөгөөд эрэлт хэрэгцээ нь дотоодын үйлдвэрлэлээс эрс давжээ.

Эдгээр улсууд шингэрүүлсэн байгалийн хийн тэргүүлэгч импортлогчдын тоонд ордог. Орос-Украины дайны дараа барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч, улмаар Европын орнууд хийн нөөцөө яаралтай бүрдүүлж байгаа энэ үед шингэрүүлсэн хийн нийлүүлэлт багассан.

"Шингэрүүлсэн байгалийн хий худалдан авах өрсөлдөөн ширүүсч байгаа энэ үед Япон улс эрчим хүчээ тогтвортой хангахын тулд дотоодын эрчим хүчний эрэлт хэрэгцээтэй уялдуулан түлшийг цаг тухайд нь худалдан авах шаардлагатай байна." хэмээн Япон улсын хамгийн том хийн импортлогч JERA компани саяхан Омантай хийсэн байгалийн хийн нийлүүлэлтийн гэрээний талаар тайлбар хийлээ.

Харин Хятад улс урт хугацааны гэрээ хэлэлцээрт анхаарлаа хандуулж байгаа бөгөөд нийт урт хугацааны бүх гэрээний 40%-ийг эзэлж байна гэж Nikkei Asia өнөөдөр мэдээллээ.

Япон, Хятадын дараа  дэлхийн гурав дахь том шингэрүүлсэн хийн импортлогч Өмнөд Солонгос ч хүйтний улиралд худалдан авалтаа нэмэгдүүлэх шаардлагатай болж магадгүй юм.