Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого”-ыг хэлэлцлээ

Ж.Мөнх

Монгол дахь Америкийн худалдааны танхим  буюу АмЧам Монголын 2023 оны нэгдүгээр сарын хурал  өнөөдөр  “Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого” сэдвийн хүрээнд “Шангри-Ла” зочид буудалд боллоо. 

Хурлын панелистээр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, АмЧам Монгол ТУЗ-ийн тэргүүн Гари Биондо нар оролцсон юм.  Уг хэлэлцүүлэгт УИХ болон олон улсын дипломат албаны төлөөлөл  мөн  хувийн хэвшлийн төлөөлөл ч  оролцлоо. Монгол улсын гуравдагч хөршийн бодлого, өнөөгийн байдал, бодлогын  талаарх гадаадын хөрөнгө оруулагч нарын хүлээлт, тулгамдаж байгаа асуудлыг шийдэх гарц шийдлийн талаар панелистуудын байр суурийг хүргэн санал бодлоо солилцох нь  уг хэлэлцүүлгийн гол  зорилго юм.