Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Уул уурхай

Эрдэнэт үйлдвэрийн механикчид  1,7 тэрбум төгрөг хэмнэжээ

              

Эрдэнэт үйлдвэрийн Механикийн хэлтэс техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний бүртгэл тооцооны программ ажилдаа нэвтрүүлэн ашиглаж эхэлжээ. Үр дүнд нь засварын зардал буурах, тэдгээрт шаардагдах сэлбэг материалуудыг бодитоор төлөвлөх, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх гэх мэт олон давуу талууд бий болсон байна. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 2022 оны технологийн үндсэн төхөөрөмжүүдийн их засварт 51.9 тэрбум төгрөг төлөвлөжээ. Механикчид гурван их засварт нөөц сэлбэг ашиглахаар зохион байгуулж, худалдан авалтаас 1.7 тэрбум төгрөг хэмнээд байна. Мөн өөр байгууллагаас авах засвар, үйлчилгээний зардлын төлөвлөгөөг нягтлан, дөрвөн ажлыг өөрийн нөөц бололцоогоор гүйцэтгэхээр шийдвэрлэж, худалдан авалтаас 13.1 тэрбум төгрөг хэмнэжээ.

                                ​​​                                                                      Ж.Гэрэлт