Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

 “ЖАЙКА”  уул уурхайн салбарын судалгаа, зөвлөмжөө танилцуулна

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “ЖАЙКА” болон Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хамтран  “Монгол улсын эдийн засгийн ашигт малтмалаас хараат байдал: Тулгамдаж буй асуудал зөвлөмж”  сэдэвт форумыг энэ сарын 25-нд Туушин зочид буудалд зохион байгуулахаар болжээ. Тус байгууллага (ЖАЙКА) “Эдийн засгийг уул  уурхайн     салбарын хэт хэлбэлзлээс ангид тогтвортой хөгжих нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулах чадавхыг бэхжүүлэх  төсөл”-ийг 2016 онooc эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.

Төслийн хүрээнд хийгдсэн судалгаанууд нь уул уурхайн орлогын үр ашигтай удирдлага, гадаадын шууд хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр түүхий эдийн худалдааг сайжруулах боломж, уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг тодоpxoйлоход чиглэжээ. Урьдчилсан хөтөлбөрийн І хэсэгт ашигт малтмалын эдийн засаг, зах зээлийн судалгаа, уул yypxaйн салбарын гэрээ (татварыг багтаасан), орлогын удирдлага /төсвийн мэдрэмжийн  шинжилгээ, Баялгийн  санг  багтаасан гадаадын шууд хөрөнгө оруулалт/, нэмүү өртгийн сүлжээ (уул уурхайн салбарын маркетинг ба худалдааг багтаасан) харин II  хэсэгт уул  yypxaйн нийгмийн зөвшөөрөл /уул  yypxайн  салбарын  стратеги,  санал  зөвлөмж, уул yypxaйн тогтвортой хөгжил, хөгжлийн стратеги) гэсэн сэдвүүдийг багтаасан байна.

 

Ж.Мөнхцэцэг