Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Орон нутаг ба Уул уурхай

  Манай улсад 31 үүсмэл орд бий

 

 “Уул уурхайн долоон хоног 2022” арга  хэмжээ гуравдах өдөртөө  Шангри-ла зочид буудалд үргэлжилж байна. Энэ өдрийн хуралдаануудаас сонирхол татсан нэгэн  сэдэв нь Ачит Ихт ХХК-иас зохион байгуулж байгаа “Үүсмэл ордын ашиглалт” онол парктикийн хурал байлаа. Эрдэнэтийн хаягдал овоолгоос баялаг бүтээж, үр шимийг нь  хүртэж яваа энэ компанийн түүх 2014 оноос эхэлдэг.

Эдүгээ Лондонгийн металлын биржийн гишүүн үндэсний үйлдвэрлэгч  Ачит Ихт ХХК нь “Олборлолтоос боловсруулалтад, боловсруулалтаас бүтээгдэхүүнд” гэсэн уриан  дор нэгдэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж байгаа аж.

Ачит Ихт ХХК нь 2006 оноос Эрдэнэт үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, балансаас хасагдсан ядуу агуулгатай хүдрийн холимог овоолгыг гадаадын болон үндэсний томоохон компаниудтай хамтран судалгаа туршилт хийсний үр дүнд хөрөнгө оруулалтын зээлээр бүтээн байгуулалтаа хийж  2014 онд үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. Ядуу агуулгатай хүдрийн холимог овоолгыг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулж, Лондоны металлын биржиийн “А”  зэрэглэлийн 99,999% -ийн цэвэршилттэй катодын зэсийг үйлдвэрлэн экспортолж, боловсруулах үйлдвэрлэлээр 2021 оны байдлаар ДНБ-ний 0,6%-ийг бүрдүүлжээ.

Ачит ихт ХХК компанийн металлургийн үйлдвэр 2014 онд ашиглалтад орсноос хойш нийт 88 мянган тонн катодын зэс үйлдвэрлэжээ.

2022 оны 9 сарын байдлаар улсын төсөвт 247 тэрбум, НДШ-д 12 тэрбум орон нутгийн төсөвт 8,3 тэрбум бусад татвар хураамжид 7,3 тэрбум төгрөг  нийт 258 тэрбум төгрөг болжээ. 2021 оны 11-р сарын  байдлаар тус компани Монгол улсын экспортолсон катодын зэсийн 80 хувийг үйлдвэрлэжээ.

Манай улсад нийтдээ 31 үүсмэл орд байдгаас 25 нь алтны үүсмэл орд ажээ. Эдгээр үүсмэл ордыг ашиглаж эхэлсэн түүчээ нь Ачит ИХТ ХХК.  Энэ хамт олон үүсмэл орд ашиглах  0000001 тоот тусгай зөвшөөрлийг  эзэмшигчид  юм.   

                                                                                             Ж. Мөнх